Кран, өргөх төхөөрөмжийг барилгад төлөвлөх тухай

I.                   Ерөнхий зүйл.

Кран, өргөх төхөөрөмжийг барилгад суурилуулах, түүнийг ашиглахдаа кран, өргөх төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх төслийн /АГТк/ дагуу гүйцэтгэнэ.

АГТк-г боловсруулаад түүнийг боловсруулсан байгууллагын удирдлага, кран эзэмшигч болон улсын байцаагч танилцан гарын үсэг зурж барилгын захиалагч баталдаг. Цахилгаан дамжуулах шугамын ойролцоо /30м дотор/ үйл ажиллагаа явуулах бол тухайн шугамыг эрхлэх байгууллагад танилцуулан гарын үсэг авсан байна.

Энэхүү төсөл дээр гарын үсэг зурах, батлах болон түүнд экспертиз хийх хүмүүс нь бүгд энэ талын сургалтанд хамрагдсан, мэргэжлийн хүмүүс байх буюу өөрийн мэдлийн мэргэжлийн албаар дүгнэлт хийлгэсний үндсэн дээр гарын үсгээ зурна.  

АГТк-ийг “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”, “Манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”, “Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, цахилгааны болон аюулгүй ажиллагааны бусад холбогдох дүрмийн хүрээнд гүйцэтгэнэ.

Кран өргөх төхөөрөмжийн ашиглалтанд оролцож байгаа бүх субьект болох кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч кран, өргөх төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцагч, аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч, оператор, оосорлогч дохиочин ажил эхлэхийн өмнө АГТк-тэй танилцсан байх ёстой

АГТк-г хийхэд зураг төслийн байгууллагаас дараах өгөгдлийг авсан байна:

1.      АГТк хийх техникийн даалгавар

2.      Батлагдсан ЗБТ

3.      Барилгын ажил явагдах бүсийн хөрсний шинжилгээ

4.      Барилгын ажил явагдах талбай түүний орчин, газар доорх, дээрх болон болон агаарын шугам сүлжээ зэргийг үзүүлсэн ерөнхий план зураг

5.      Ажил гүйцэтгэхэд зориулсан, батлагдсан бусад баримт бичгүүд

6.      Хэрвээ үйлдвэр, барилгад өргөтгөл шинэчлэл хийж байгаа бол уг барилгад техникийн магадлал хийсэн дүгнэлт болон тухайн барилга ашиглагдаж байгаа нөхцөлд түүнд засвар өөрчлөлт хийхэд тавигдах нөхцөл.

II.                АГТк-д тавигдах шаардлага 

1.      Сонгосон кран нь барилга угсралтын ажилт тавигдах ачаа өргөх өндөр, шилжүүлэх зайн нөхцөлийг хангасан байна

2.      Краны үйлчлэх хүрээ нь цахилгаан дамжуулах шугам, хотын зам тээврийн болон явган зорчигчид, бусад обьектод аюулгүй байх нөхцөлийг хангасан зайтай байна

3.      Краны зам тавих болон өөрөө явагч кран, автомашин дээр байрласан бетон зуурмагийг шахагч төхөөрөмжийг байрлуулахдаа далд шугам сүлжээ байгаа эсэхийг нягталж, сийрэгжсэн хөрсөн дээр, эрэг, гуу жалганы ойролцоо байрлуулахад тавигдах шаардлагыг хангасан байна

4.      Агуулахын талбайн байрлал, хийц, материалыг хураах талбай түүнд хүрэх зам, түүний орчимд ажиллах шаардлагыг хангасан байна.

5.      Хэд хэдэн кран нэг зам дээр буюу параллель зам дээр байрлан ажиллах нөхцөлд тэдгээрийн аюулгүй ажиллах шаардлагыг тусгасан байна

6.      Барилга угсралтын ажилд хэрэглэх ачаа бэхлэх хэрэгслийн жагсаалт хийн, нийтлэг бус зарим хийцийн зургийг гарган, оосорлох аргачилалыг заан, шаардлагатай нөхцөлд оосорлох схемыг нь зурна.  

7.      Краныг угсрах болон ажиллах үеийн аюултай бүсийн хамгаалалт, хашлага, түүнийг аюулгүй ашиглах нөхцөлийг зааж өгсөн байна.

8.      Барилгын ажилчдын ус уух, амрах, бие засах газрыг зааж өгсөн байна.

9.      Барилгын өндрийн зүсэлтийг харуулж тэнд краны өндрийн зургийг үзүүлэн, тасархай зураасаар краны 180 градус эргэх траекторыг харуулсан байна

10.  Барилгын хамгийн өндөр хэсгээс дээгүүр шилжүүлэх ачааны зайн хэмжээг харуулна. /энд барилгын хамгийн өндөр өргөгдсөн хэсгээс дээш 0,5м, хүн зогсож болох талбайгаас дээш 2,3м байна/

11.  Кран эргэхэд түүний аль нэг хэсэг нь барилга болон бусад зүйлд /границ, тагт, ачаа хүлээн авах түр тавцан г.м/ шүргэхгүй байх нөхцөлийг үзүүлсэн байна

12.  Барилгын өргүүрийн хувьд тэр нь барилга үйлдвэрлэлд шаардагдах даац, ачаа өргөх өндрийн хэмжээг хангасан байна.

13.  Өргөгч нь бусад кран, өргөх төхөөрөмжтэй хоршин ажиллах аюулгүй нөхцөлийг хангасан байна

14.  Кран өргөх төхөөрөмжийн байрлах талбай, ажлын орчин, гэрэлдүүлэг нь аюулгүй байх нөхцөлийг хангасан байна.

15.  АГТк-ийн зургийг 1:50-1:200 масштаб дээр хийх ба зарим тодруулах хэсгийг 1:10-1:20-ийн масштаб дээр, ерөнхий дэсгэр план зургийг 1:500-н масштаб дээр хийдэг.

III.             Кран, өргөх төхөөрөмжийг сонгох.

1. Краныг түүний даац, өргөх өндөр, шилжүүлэх хэмжээ /өнгийлт, эргэлт, шилжилт/ зарим тохиолдолд ачааг буулгах гүний хэмжүүрээр сонгоно. Краны даацад өргөж байгаа ачааны болон ачаа өргөх хэрэгсэл, тар савны нийлсэн жин хамрагдана. Краны ачаа өргөх өндөрт краны ачааг гаргах барилгын хамгийн өндөр төвшин дээр түүний дээгүүр ачааны шилжих аюулгүйн зай, тэнжээ таар савны эзлэх өндөрийн хэмжээг тооцох шаардлагатай.

Краны даац Q нь өргөж болох хамгийн хүнд ачааны жинPач, ачаа өргөх хэрэгслийн жин Pөх, тусгай зориулалтын ачаанд зориулсан тусгай хэрэгсэл хэрэглэж байгаа бол түүний жин Pтз, өргөх ачааны онцлогоос хамаарч нэмэгдэл бэхэлгээ, бөхөлгөө хэрэглэсэн бол түүний жин Pбх-гийн нийлбэрээс багагүй байх ба үүнийг томъёолж үзвэл:

                                      Q  ≥ Pач +  Pөх +  Pтз +   Pбх                      

Сумт краны хувьд даац нь өнгийлтөөсөө хамаараад янз бүр байна. Өнгийлт гэж краны эргэх босоо тэнхлэг, дэгээний төвөөр дайрсан босоо тэнхлэг хоорондын зайг хэлнэ. Үүнийг 1 дүгээр зурагт Rа-р үзүүлэв.

Краны ачаа өргөхөд шаардагдах өндрийг дараах нийлбэрээр тодорхойлно:

                                             hө=[( hб±n) + hа+ hөх+ 2.3]

Энд n-краны суурилагдсан төвшин ба газрын төвшингийн зөрүү. 2,3-ачаа хамгийн дээд төвшиндөө хүрсэн байхад дэгээнээс дээш сумны үзүүр хүртэл байх ёстой нөөц зай.Бусад үзүүлэлтийг 1 дүгээр зурагт тайлбарласан болно.

Кран өөрийн зогсох төвшингөөсөө доош ажиллах гүний хэмжээг дараах томьёогоор тодорхойлно: Кран барилга дээр байх үед /3дугаар зураг а/.

                                  hө =(hг±e ±m) – (hа+ hөх) + (0.15...0.3)

Энд e-барилгын тэг төвшин газрын төвшингийн зөрүү, m-барилгын дээвэр, краны суурийн төвшингийн зөрүү. 0,15...0,3-краны дэгээ хамгийн доод төвшиндөө ирсэн үед краны ган татлаганы хүрдэнд ороогдон үлдэх уртын хэмжээг тооцсон нөөц. Бусад үзүүлэлтийг 3дугаар зурагт тайлбарласан болно.

Кран газар байрлаад нүх рүү ачаа буулгах буюу тэндээс ачааг өргөхөд дараах томъёог ашиглана.

                                  hө =(hг±m) – (hа+ hөх) + (0.15...0.3)

2. Барилгын технологийн дагуу зарим ачааг зөөлөн хөдөлгөж точно байрлуулах шаардлагатай бол краны ачааг өргөх, шилжүүлэх хурд нь энэ шаардлагад нийцсэн байна

1 дүгээр зурагСумаа налуулж өнгийлт өөрчлөх цамхагт краны ажлын байрлал.  H-краны ачаа өргөх өндөр, Rа– краны хамгийн их өнгийлт, Rэ-краны их биений эргэх хэсгий хамгийн их радиус, hб-барилгын өндөр, hа –өргөх ачааны өндөр, hөх –ачаа өргөх хэрэгслийн ачааг өргөсөн байх үеийн өндрийн хэмжээ, hө – ачаа өргөх өндөр, K– краны замын тэнхлэгийн хоорондох зай, Б-барилгаас илүү гарсан хэсгээс түүнд ойр байрлах замын тэнхлэг хүртлэх зай Б-(Rп-0,5К)+п, в– барилгын даацын тулгууруудын тэнхлэг хоорондын зай, Ж– барилга дээр хүн байрлахыг хориглосон бүс, үүнийг АГТк хийхэд тодорхойлно, а– барилгын захын тулгуурын тэнхлэгээс барилгын кран талын хамгийн захын илүү гарсан хэсгий үзүүр хүртлэх хэмжээ, п– кран эргэх үед түүний барилгын хэсэгт ойртох хамгийн бага зай, S- барилгын захын тулгуурын тэнхлэгээс краны эргэх тэнхлэг хүртлэх зай,

2 дугаар зураг.Өрөө явагч краны байрлалын зураг.Rа-ажлын үеийн өнгийлт, Rэ-краны их биений эргэх хэсгий хамгийн их радиус, hб-барилгын өндөр, hа –өргөх ачааны өндөр, hө – ачаа өргөх өндөр, hөх – ачаа өргөх хэрэгслийн ачааг өргөсөн байх үеийн өндрийн хэмжээ, в– барилгын даацын тулгууруудын тэнхлэг хоорондын зай, Ж– барилга дээр хүн байрлахыг хориглосон бүс, а– барилгын захын тулгуурын тэнхлэгээс барилгын кран талын хамгийн захын илүү гарсан хэсгий үзүүр хүртлэх хэмжээ, п– кран эргэх үед түүний барилгын хэсэгт ойртох хамгийн бага зай, S- барилгын захын тулгуурын тэнхлэгээс краны эргэх тэнхлэг хүртлэх зай,

3 дугаар зураг. Краны зогсоолын төвшнөөс доош үйлчлэх байдал.Рач-өргөж буй ачааны жин, hа – өргөх ачааны өндөр, hө – ачаа өргөх өндөр эсвэл гүн, hөх – ачаа өргөх хэрэгслийн ачааг өргөсөн байх үеийн өндрийн хэмжээ,hг-буулгах гүн,    .

IV.              Краныг байрлуулах

1. Краныг байрлуулахдаа барилгын илүү гарсан хэсгийн хамгийн хол үзүүрээс краны эргэх үед хамгийн их радиустай байх хэсгийн /эсрэг ачаа/ хооронд байх зай нь 2000мм хүртэл өндөрт 700мм, түүнээс дээш 400мм байна. Цамхаг нь эргэдэг краны хувьд цамхагийн хазайх нөхцлийг тооцон бүх өндрийн хэмжээнд 800мм зайтай байхаар тооцно. Дээд хэсгээрээ эргэдэг краны эсрэг ачаа байрлах консолийн болон эсрэг ачааны доод үзүүрээс барилгын хүн байх боломжтой талбайгаас дээш 2000мм-ээс багагүй өндөртэй байна

2. Суурин цамхагт краныг байрлуулахдаа түүний хамгийн бага өнгийлт нь крантай хамгийн ойр байх барилгын хэсэгт угсралт хийх боломжийг хангасан байна. Краныг суурилуулах фундамент, барилгад бэхлэх бэхэлгээний хийцийг кран үйлдвэрлэгч шийдэж өгөх ба тэдний тавьсан шаардлагын дагуу барилгад бэхлэх нөхцөлийг зурагт тусгаж өгсөн байна.

3. Кран манипуляторыг байрлуулахдаа түүнийг эргэх үед аливаа бараа материал, барилгаас 1м-ээс доошгүй зайтай байна

4. Дүүжин өргүүрийн барилгын хана талын хэсэг /Дүүжин өргүүрт барилгын хананд шүргэхээс хамгаалсан тулгуур ролик энд хамаарахгүй/ нь барилгын хананы хамгийн их гадагшилсан хэсгээс 200мм-ээс багагүй зайтай өнгөрч байхаар түүнийг суурилуулна.

5. Кран бэхэлгээгүй эрэг дээр байрлах буюу ойртох нөхцөлд нүхний налуугийн доод ирмэгээс краны замын дэр модны дэвсэг хайрганы доод ирмэг хүртлэх зайг /4 дүгээр зураг/ 1 дүгээр хүснэгтийн дагуу тодорхойлно. Энгийн налуугийн хэмжээг 2 дугаар хүснэгтийн дагуу тодорхойлно

Эгц ханатай, бэхэлгээгүй, хөрсний уснаас дээш төвшинд байх нүхний гүн нягтаршаагүй буюу элсэнцэр үелсэн хөрсөнд 1м-ээс ихгүй, элсэрхэг хөрсөнд 1,25 м-ээс, шавранцар шавар хөрсөнд 1,5 м-ээс ихгүй байна.(СНиП 12-04-2002п. 5.2.4). 5м-ээс их гүнтэй буюу 5м хүртэл гүнтэй боловч 2 дугаар хүснэгтэнд заагдаагүй мөн чийгтэй гирологийн нөхцөлд байдаг нүхний налууг СНиП 12-04-2002п. 5.2.7-ээр, нэгэн төрлийн, хөлдүү биш, хөрстэй түр нүхний хананы налууг СНиП 3.02.01-87-ийн 3 дугаар хавсралтад заасан аргачиллын дагуу гүйцэтгэнэ.

4 дүгээр зураг.Төмөр замаар шилждэг краныг эргийн ойролцоо байрлуулсан байдал. Rа-ажлын үеийн өнгийлт, Rэ-краны их биений эргэх хэсгий хамгийн их радиус, hн-нүхний гүн, hө – ачаа өргөх өндөр, hөх – ачаа өргөх хэрэгслийн ачааг өргөсөн байх үеийн өндрийн хэмжээ, hа–өргөх ачааны өндөр, K– краны замын тэнхлэгийн хоорондох зай, S-барилгын захын тулгуурын тэнхлэгээс краны эргэх тэнхлэг хүртлэх зай, в-барилгын тулгууруудын тэнхлэг хоорондын зай, С-нүхний хананы налуугийн доод ирмэгээс краны замын овоолгоны доод ирмэг хүртлэх зай, r- барилгын захын тулгуурын тэнхлэгээс нүхний хананы налуугийн доод ирмэг хүрэх зай, L-төмөр замын тэнхлэгээс хамгаалалтын хаалт хүртлэх зай, d-төмөр замын ддорх овоолгоны өргөн

Нүхний хананы налуугийн доод ирмэгээс краны тулгуурын байх хамгийн бага хэмжээ(СНиП 12-03-2001п. 7.2.4)

                                                                                                                                                        1 дүгээр хүснэгт

Нүхний гүн, м

Сул биш хөрс

элсэрхэг

элсэнцэр

шавранцар

шавар

1,0

1,50

1,25

1,00

1,00

2,0

3,00

2,40

2,00

1,50

3,0

4,00

3,60

3,25

1,75

4,0

5,00

4,40

4,00

3,00

5,0

6,00.

5,30

4,75

3,50

Тайлбар-Нүхний гүн 5 м-ээс их болсон нөхцөлд дээрх хэмжээг тусгай тооцож тодорхойлно.

Кран төхөөрөмжийг барилгын подвалын болон бусад хашлага бүхий нүхний дэргэд байрлуулах нөхцөлд тухайн нүхний хананы даах чадварыг тооцсон байх шаардлагатай.

Хэрэв краны эргийн хамгаалах хананаас байрлах зай нь 5 дугаар зурагт үзүүлсэн С хэмжээс дээрх шаардлагыг хангаж байвал хамгаалах хананы тооцоог хийх шаардлагагүй. Сумт болон цамхагт краныг барилга байгууламж дотор байрлуулж болох ба энэ нөхцөлд түүний барилгын хана таазанд мөргөхгүй байх болон бусад зайг 6 дугаар зурагт үзүүлсний дагуу хийнэ.

Нүхний хананы налуугийн хэмжээ (СНиП 12-04-2002п. 5.2.6)

                                                                                                                                                                                                          2 дугаар хүснэгт

Хөрсний төрөл

Нүхний налуугийн гүн, хэвтээ хэмжээсийн харьцаа нүхний гүнээс хамаарах байдал

1,5

3,0

5,0

Нягтраагүй хөрс

1:0,67

1:1

1: 1,25

Элсэрхэг

1:0,5

1:1

1:1

Элсэнцэр

1:0,25

1:0,67

1:0,85

Шавранцар

1:0

1:0,5

1:0,75

шавар

1:0

1:0,25

1:0,5

Алтан хөмөрлөг хөрс

1:0

1:0,5

1:0,5

Хүснэгтийн тайлбар:1. Нягтраагүй хөрс гэж элсэрхэг хөрсний хувьд овоолго хийгдээд 2 хүртэл жил, тоосорхог шавар хөрсний хувьд 5 хүртэл жил болсон хөрсийг хэлнэ.

2. Төрөл бүрийн хөрс үелэн тагтсан хөрсний хувьд налуугийн хэмжээг хамгий тогтвор муутай хөрснийх нь хэмжээгээр авна.

 

5 дугаар зураг.Хамгаалах хашлагатай эргийн буюу барилгын хажууд кран байрлуулсан байдал.

6 дугаар зураг. Краныг барилга дотор байрлуулах нөхцөл

Барилга дотор краныг суурилуулахдаа мөн түүнийг угсрах зай талбай, угсрахад туслах краны байрлах, ажиллах нөхцөлийг бодолцсон байх ёстой. Хөдөлгөөнгүй байрлах краны хувьд түүнийг хаана, яаж бэхлэх талаар зураг төсөл хийсэн байгууллагатай тохиролцож, шаардлагатай зүйлсийг зурагт тусгуулсан байх шаардлагатай.

Ер нь суурин байрладаг цамхагт кран бэхэлгээгүйгээр байх өөрийн өндөр гэж байх ба түүнээс дээш барилгатай бэхлэгдэн дээшилнэ. Түүнийг барилгын даацын хэсэгт бэхлэх ба барилгад бэхлэгдэх хийцийг барилгын зурагт тусгаж өгнө. Кран дээш өндөрсөх тусам түүний барилгад бэхэлсэн хэсгийн барилгад үзүүлэх ачаалал нэмэгддэг.

V.                 Кран, өргөх төхөөрөмжийн ажиллахад шаардагдах талбайн хил хязгаар.

Кран, өргөх төхөөрөмжийг ашиглахад түүний үйлчлэх хүрээ, ачааг өргөж шилжүүлэх буюу краны өөрийх нь хөдөлж ажиллах үеийн аюултай зай талбай гэж байдаг.

Краны үйлчлэх хүрээ хязгаар нь түүний хамгийн их өнгийлтөд дэгээний хүрч чадах зайн хэмжээгээр хязгаарлагдана. /7 дугаар зураг/