УЗ-ийн даргын мэндчилгээ

Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжтэй холбоотой хамтран ажилладаг, салбарын хөгжлийн төлөө сэтгэл өвдөж явдаг, энэ салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагын хамт олонд энэ өдрийн мэндийг дамжуулж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

Бид хэдий чинээ амжилттай ажиллаж, салбарын хөгжлийн төлөө сэтгэл гарган хөдөлмөрлөнө, салбар маань тэр хэмжээгээрээ хөгжиж, бидний мэргэжлийн талаас олж хараад байгаа боловч, төрийн удирдлагуудын талаас хийгдэхгүй байгаа санаа зовоосон асуудлууд өөрөө шийдэгдэх болно гэдэгт итгэж явдаг.

Үүний тулд бид салбарын мэргэжилтнүүдээ нэгтгэн, хамтран ажиллаж, бодол саналаа илэрхийлэх, түүнийгээ төрд уламжлах нөхцөл боломжийг бий болгохоор “Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж” үндэсний холбоог байгуулан ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр бид санаа бодлоо илэрхийлэх, хэрэгтэй зүйлээ олж үзэж болох, бусдад болон салбарын мэргэжилтнүүддээ хэрэгтэй мэдээллийг дамжуулан өгөх боломжийг бий болгох зорилгоор Вэб хуудсыг нээгээд, та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.

Барилгын салбарт механикуудыг тоохгүй байна гэж бид өвөр зуураа гомдоллон ярилцаж байхын оронд, өөрсдөө хөдөлмөрлөн, тэмцэж өөрсдийгөө Монгол улсад хэрэгцээтэй хүмүүс болохоо харуулж чадна гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд үүний төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

“ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН, ТӨХӨӨРӨМЖ” ҮНДЭСНИЙ

ХОЛБООНЫ ТЭРГҮҮН  Г.БАТСАЙХАН.

Байгууллагын намтар

  “ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд барилга дээр ашиглаж байгаа кран, өргөх төхөөрөмжийн төлөвлөлт, ашиглалт, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарах шаардлагатай юм.

Өнөөдөр Монголд 10000-аад тооны лифт, кран, барилгын өргөх тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээрийн ашиглалтыг сайжруулж, аюулгүй ажиллагааг хангахад зөвхөн төрийн байгууллагад ажиллаж байгаа хэдхэн мэргэжилтний үйл ажиллагаа хүрэлцдэггүй тул салбарын инженер мэргэжилтнүүдийн идэвх, санаачилга, мэдлэг чадварыг дайчлах шаардлагатай байдаг.

Иймд “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоо нэртэй нийгэмд үйлчилдэг ТББ-ыг, краны мэргэжлийн байгууллагын төлөөлөл, салбарын инженерүүд үүсгэн байгуулж 2008 оны 11 сарын 20-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн.

Холбооны удирдах зөвлөлийн даргаар Г.Батсайхан, гүйцэтгэх захиралаар Н.Ганболд тус тус ажиллаж байна.

Холбооны зорилго:  Монгол улсад ашиглагдаж байгаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн салбарын бодлого, төлөвлөлтөд мэргэжлийн талаас хувь нэмрээ оруулж, техникийн аюулгүй ашиглалт, технологийн дэвшлийг салбартаа дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад оршино.

Холбоо байгуулагдаад дараах үйл ажиллагааг явуулж байна.

  1. Лифтийн засварчин-механикч, лифтчин, краны угсралт, засварын механик, кранчин, оосорлогч дохиочин, өргүүрийн операторын тур сургалтыг зохион байгуулахаас гадна краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, лифт, кран эзэмшигч, ашиглагч байгууллагын удирдах ажилтнууд, бүрэн бүтэн байдал ба хяналт хариуцагч нарт сургалт явуулж байна.
  2.  БХБЯ-наас гаргаж байгаа бодлогын баримт бичиг, дүрэм журмуудад гишүүдийхээ саналыг нэгтгэн өгч, тендерт оролцон дүрэм, стандарт боловсруулах, тэдгээрийг редакторлох, саналаа өгөх маягаар төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд гишүүдийнхээ санал бодлыг тусгуулах гүүр нь болон ажиллаж байна.
  3. Салбарын байгууллага, мэргэжилтнүүдийн мэдээлэл авах, саналаа солилцох индэрийг бий болгох зорилгоор вэб сайт нээн ажиллуулж байна.
  4.  Барилгын салбарын ТББ-ууд нэгдсэн зохион байгуулалтад орж төрийн байгууллагатай харилцах зорилгоор 11 мэргэжлийн байгууллага нэгдэж Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийг байгуулаад ажиллаж байна. Манай холбоо үүний нэг гишүүн байгууллага нь болсон бөгөөд удирдах зөвлөлийн гишүүнээр манай төлөөлөл ажиллаж байна.
  5.  Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 холбоо нэгдэж, МОШПА нэртэй ТББ байгуулсан ба түүнд манай холбоо нэгдэн орсноос гадна удирдах зөвлөлийн гишүүнд манай холбооны төлөөлөл сонгогдон ажиллаж байна.
  6. Механикийн чиглэлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн сургалтыг зохион байгуулахад оролцож, зэрэг горилох бүтээл хамгаалах шалгалтын комисст орж ажиллаж байна.
  7. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд түншлэн оролцож байна.
  8. Барилгын салбарын 11 холбоо нэгдэн Барилгын хөгжлийн нэгдсэн төв байгуулахад ороцож, түүний удирдах зөвлөлд манай холбооны төлөөлөл байдаг ба  барилгын салбарын норматив баримт бичгүүд болон стандартын үзлэг хийх гэх мэт салбарын хэмжээний асуудалд оролцож, өргөх төхөөрөмжийн талаарх асуудлыг хариуцан ажиллаж байна

Түүнээс гадна БХБ-н сайдын тушаалаар батлагдсан Барилгын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүнд, Механикийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  эрсдлийн үнэлгээний зөвлөлд, МХАҮ-ийн танхимийн дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнд болон техникийн чиглэлийн тендерийн үнэлгээний хороонуудад манай холбооны төлөөлөл орж ажилладаг.

Зорилго, зорилт

ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Зорилго:  

Монгол улсад ашиглагдаж буй ачаа өргөх, тээвэрлэх машин, төхөөрөмжийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал санаачилгыг тусгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, өргөх төхөөрөмжийн аюулгүй ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө ажиллахад оршино.

Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж байна.

  • Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн талаарх бодлогын баримт бичиг, хууль, дүрэм, стандартад салбарын мэргэжилтнүүдийн санаа, бодлыг тусгуулах
  • Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн магадлалын байгууллага, инженерийн төвүүдийг бий болгох, ингэснээр тэдгээрийн аюулгүй ажиллагааг хангуулж,  аюулгүй ашиглахад хувь нэмрээ оруулах
  • Ачаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн экспертийн байгууллагыг бий болгох, ингэснээр олон жил ашиглагдсан өргөх төхөөрөмжийн цаашид ашиглаж болох нөөцийг тогтоодог болох
  • Ачаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж, түүний эд ангийг үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, техник, технологийн шинэчлэлийг хийж, угсралт, засвар, техникийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авах
  • Өргөн тээвэрлэх машины салбарын мэргэжил дээшлүүлэх болон түр сургалт зохион байгуулах
©2020 Copyright - "ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО