Сургалтын хэлбэр

Сургалт авахыг хүссэн байгууллага, хувь хүн холбооны сургалт хариуцсан ажилтанд /Сайт дээрх утсаар/ бүргүүлнэ. Бүртгүүлсэн хүний тоо 6-гаас доошгүй болсон нөхцөлд сургалтыг явуулна.

Сургалтыг холбооны сургалтын танхимд явуулахаас гадна байгууллага өөрийн байгууллага дээрээ явуулж болно. Энэ нөхцөлд тухайн байгууллага сургалтын кабинет, проектор, компьютертэй байх шаардлагатай.

Сургалт эхлэхийн өмнө суралцагсад иргэний үнэмлэх, 2% зурагтай ирж, анкет бөглөж өгөх ба сургалтын төлбөрөө тушаасан байна.

Лекцийн хичээлийг танхимаар явуулах ба тухай сургалтанд заах хичээлүүдээр бэлтгэсэн гарын авлагыг тараан өгнө. Энэхүү гарын авлагыг тухайн сургалтанд ашиглахаас гадна мэргэжлийн үнэмлэх авсан төгсөгчид жил бүрийн давтан шалгалтанд орохдоо судалж байх гарын авлага нь болно.

Мөн сургалт эхлэхийн өмнө дадлага хийх ажлын удирдамж өгөгдөх ба тухайн удирдамжийн дагуу, дадлагын багш дээр очиж, удирдамжид бичсэн зүйлсийг нүдээр үзэж, өөрсдийн эзэмших мэргэжлийн ажилчны хийх үүргийг гардан хийж, эзэмших хүртлээ суралцана. Дадлагыг суралцах хүртлээ хэдэн цаг ч хийж болно

Сургалт дуусаад шалгалт өгнө. Шалгалтыг тестээр авна. Тухайн хичээлээр заасан хичээлийн бүх агуулгыг багтаасан тестүүд энэхүү сайтаас үзэж, заалгасан хичээлээ давтах шаардлагатай. Эдгээр тестүүдээс 10 асуулт бүхий 3 тестээр шалгалтыг авна.

Шалгалтанд тэнцсэн суралцагсдад мэргэжлийн үнэмлэх олгоно.

Мэргэжлийн ажилчид жил бүр давтан шалгалтанд хамрагдаж үнэмлэхдээ сунгалт хийлгэх шаардлагыг дүрэмд зааж өгсөн байдаг. Иймд давтан шалгалтанд хамрагдаж, үнэмлэхдээ сунгалт хийлгэхийг хүссэн хүмүүст мэдлэгийг нь сэргээх зорилгоор 2 цагийн лекцийн хичээл ороод, давтан шалгалтыг нь авч, тэнцсэн хүмүүсийн үнэмлэхийг нь сунгах ажлыг бас хийж байна.