Мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулга

Лифт, кран, барилгын өргүүр, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн болон сэрээт ачигчийн оператор, бүрэн бүтэн байдал, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа болон ашиглалтын аюулгүй байдлын хяналт хариуцагч нар болон оосорлогч-дохиочны сургалтад дараах 4 төрлийн хичээл орно:

  • Тухайн төхөөрөмжийн бүтэц, ажиллагаа, ослоос хамгаалах хэрэгсэл;
  • Тухайн төхөөрөмжийг аюулгүй ашиглах тухай;
  • Ерөнхий ХАБ;
  • Аюулгүй ажиллагааны заавар.

Крантай холбоотой сургалтанд дээрх хичээлээс гадна дараах хичээлийг нэмж орно:

  • Ачаа оосорлох, бэхлэх хэрэгсэл болох тэнжээ, тар савны тухай;
  • Дохиочны краны операторт өгөх дохио.

Манупуляторт кран, сэрээт ачигчийн сургалтанд гидравлик системын үндэс, төхөөрөмжийн гидравлик схемын тухай мөн нэмж орно.

Харин лифт, краны механикч засварчны сургалтанд дээрх хичээлээс гадна дараах хичээлүүд мөн нэмж ордог:

  • Тухайн төхөөрөмжийн угсралтын технологи;
  • Техникийн үйлчилгээ хийх технологи;
  • Оношлол, магадлал хийх технологи;
  • Электроникийн үндэс, тухайн төхөөрөмжийн электрон систем, схем;
  • Цахилгаан техникийн үндэс, тухайн төхөөрөмжийн цахилгаан систем, схем.