МЭРГЭЖСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 сарын 8-ны 200 дугаар тушаалаар Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм батлагдсан. Энэхүү дүрмийн 3.3, 3.4 дэх заалтад Мэргэжилтний давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагаар, гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг.

Үүний дагуу барилгын салбарын мэргэжлийн чиглэл бүрээс 13 төрийн бус, мэргэжлийн байгууллага нэгдэн, Монголын барилгачдын нэгдсэн холбоотой түншлэн, шалгаруулалтанд орсноор Мэргэжилтний давтан болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг гүйцэтгэхээр Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд манай холбоо барилгын механикын чиглэлийн мэрэгшсэн, зөвлөх инженерийн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт зохион байгуулагч байгууллагын үүрэг

Барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулсан, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулагч байгууллага нь Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэмд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  1. Мэргэжил дээшлүүлэх сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  2. Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;
  3. Заавал суралцах багц цагийн сургалтын агуулга, тухайн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө /заавал болон сонгон суралцах багц цагийн/, шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулж Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах;
  4. Сургалтын хөтөлбөрийг Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах;
  5. Сургалтын хөтөлбөр, агуулгатай уялдуулан сургалтын төлбөрийн жишиг хэмжээг тогтоох саналыг Зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;
  6. Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтын сэдэв, асуулт, бодлого, загварчлал, даалгаврыг боловсруулах тестийн нэгдсэн санг тогтмол шинэчлэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
  7. Тестийн нэгдсэн сан, реферат бичих заавар, рефератын сэдэв, зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн орчин цагийн дэвшилтэт технологийн болон тусгайлсан рефератын сэдэв болон шалгалтын комиссын бүрэлдэхүүний талаар санал боловсруулж зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах;
  8. Их, дээд сургуулийг барилгын салбарын шинэ мэргэжлийн чиглэлээр төгссөн мэргэжилтний зэрэг горилох хүрээг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулан Зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
  9. Сургалтын эрхлэгч байгууллагын сургалтын явцтай танилцах, үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын тайланг хүлээн авч дүн шинжилгээ хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  10. Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтад орох хүсэлт гаргасан мэргэжилтний материалыг хүлээн авч, шалгалтыг зохион байгуулах, шалгалтын дүнг Зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах;
  11. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан болон мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтний талаарх нэгдсэн мэдээллийн санг хөтөлж, мэдээлэл, лавлагаагаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх;
  12. Мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй мэргэжилтэн нь зэрэгтэй мэргэжилтний сургалтаар болон бие даасан хэлбэрээр багц цаг бүрдүүлсэн тухай мэдээлэл, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор хүлээн авч, нэгдсэн бүртгэлийг хөтөлж, Зөвлөлд танилцуулах;
  13. Холбогдох тайлан, мэдээг боловсруулж Зөвлөлд хүргүүлэх, сургалт, шалгалтын материалаар архивын нэгж үүсгэн хадгалах;
  14. Мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж Зөвлөлд хүргүүлэх;
  15. Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрмийн 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу мэргэшлийн зэргийн гэрчилгээ, тэмдэг олгох.

Сургалт эрхлэгч байгууллагын үүрэг

Түншлэлийн гишүүн болох сургалт эрхлэгч байгууллага нь мөн Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэмд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  1. Давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх гэрээг Барилгын тухай хуулийн 36.1-д заасны дагуу байгуулж ажиллах;
  2. Зохион байгуулах багц цагийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж зохион байгуулагч байгууллагад 12 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх;
  3. Зохион байгуулсан багц цагийн сургалтын агуулгаар 30-аас доошгүй шалгалтын тест боловсруулж зохион байгуулагч байгууллагад тухайн сургалтын тайлангийн хамт хүргүүлэх.
  4. Сургалтад оролцож, шаардлагатай багц цаг хангасан сургалтын тайланг сургалт дууссанаас хойш ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулагч байгууллагад хүргүүлэх;
  5. Гэрээний үндсэн дээр зохион байгуулах багц цагийн сургалтад энэ дүрмийн хавсралт 1-д заасан шаардлагыг хангасан мэргэжилтэнг бүртгэх, материалын бүрдэл, эх сурвалжид хяналт тавих;
  6. Сургалтыг зориулалтын анги, танхимд зохион байгуулах, материал, тоног төхөөрөмжөөр хангах;
  7. Зөвлөлөөс болон зохион байгуулагч байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмж, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах;
  8. Багц цагийн сургалтын талаар судалгаа хийх, дотоод хяналт тавих, санал асуулга авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллах;
  9. Зохион байгуулсан сургалтын материалыг архивын нэгж болгон хадгалах;
  10. Мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, зохион байгуулагч байгууллагад хүргүүлэх.

Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг

Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэмд заасны дагуу мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтин дараах эрх, үүрэгтэй байна.

 1. Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллахад Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр        зүйлд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авч болно.

2. Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн дээд хэмжээг ажилтны сарын цалингийн хэмжээнээс дор        дурдсан хувиар тогтоож, байгууллагын даргын шийдвэрээр олгоно:

Мэргэшлийн зэрэг Мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээ /хувиар/
Мэргэшсэн инженер

Мэргэшсэн архитектор

Мэргэшсэн төсөвчин

10
Зөвлөх инженер

Тэргүүлэх архитектор

Тэргүүлэх төсөвчин

20

3. Мэргэшлийн зэргийн заасан нэмэгдлийг эрдмийн зэрэг цолны нэмэгдэлтэй давхардуулан авч болно.

4. Ажил, үйлчилгээгээ холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, стандартын дагуу хариуцлагатай, чанартай хийж гүйцэтгэх;

5. Мэргэжлийн хүрээнд удирдан зохион байгуулсан ажлын чанар, үр дүнг бүрэн хариуцах;

6. Өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан эрсдэл, хохирлыг хариуцах;

7. Барилгын тухай хуулийн 8.3-т заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;

8. Мэргэжлийн ёс зүйтэй ажиллах;

9. Байгууллагын зүгээс албан үүрэгтэй нь холбогдуулан тавьсан шаардлага нийтийн ашиг сонирхолтой      зөрчилдвөл нийтийн ашиг сонирхлыг илүүд үзэх;

10. Ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг байгууллагын удирдлагад мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлэх;

11. Гүйцэтгэсэн ажил, бүтээлийн болон сургалтын багц цаг хангасан тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын  01-ний дотор сургалт зохион байгуулагч байгууллагад хүргүүлэх;

12.Эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсанаас хойш ажлын 10 өдрийн дотор мэргэшлийн зэргийн гэрчилгээ, тэмдэг олгохыг зохион байгууллагч байгууллагаас шаардах;

13. Хувийн хэргээ баяжуулах, сургалтын багц цаг хангасан талаархи өөрийн мэдээлэл, бүртгэлтэй танилцах,  лавлагаа авах, буруу мэдээллийг залруулах;

14. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид тавигдах шаардлагын дагуу салбарын мэргэжилтний хувьд оролцох;

15. Зөвлөх зэрэгтэй инженер, архитектор, төсөвчин нь дээр дурдсан эрх, үүргийг мөн адил хэрэгжүүлэхээс гадна барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертизийн сонгон шалгаруулалтад орох.

©2020 Copyright - "ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО