Төсөл, ТЭЗҮ, бодлогын баримт бичгийн төрөл, бүтэц, агуулга сэдэвт хичээлийн тест

Төсөл, ТЭЗҮ-ийн тухай

Хичээл 1-ийн тест

1. Төсөл гэж юу вэ?

  1. Материал баялгийг шинээр бий болгох төлөвлөгөө
  2. Үйлчилгээг шинээр бий болгох төлөвлөгөө
  3. Материал баялаг ба үйлчилгээг шинээр бий болгох болон өргөжүүлэх төлөвлөгө

2. Төсөл ямар үе шатуудыг дамжин хэрэгждэг вэ?

  1. Боломжийн судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ
  2. ХО-ын өмнөх, ХО-ын ба Хэрэгжүүлэх шат
  3. Төслийн санаа, боломжийн судалгаа, ТЭЗҮ

3. Төсөл юунаас эхлэх вэ?

  1. Боломжийн судалгаанаас
  2. Төслийн санаа
  3. Төслийн үнэлгээний тайлан

4. Төсөл хэзээ боловсруулагдаж дуусах вэ?

  1. Төсөлд үнэлгээ хийсний дараа
  2. Урьдчилсан ТЭЗҮ-гийн дараа
  3. ТЭЗҮ дууссаны дараа

5. Хөрөнгө оруулалтын шатны үр дүн

  1. Гэрээ байгуулах
  2. Төхөөрөмж худалдаж авах, угсрах, суурилуулах
  3. Үйлдвэрийг ашиглалтанд хүлээж авах

6. Гарааны үйлдвэрлэл гэдэг бол…

  1. Төслийн гарааны үе шат
  2. Туршилтын үйлдвэрлэл явуулах
  3. Гарааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүрдүүлэх

7. Төслийн санаа

  1. Төслийн санаа бүр биелэх боломжтой
  2. Төслийн санаа бүр биелэх боломжгүй
  3.  Аль аль нь

8. Боломжийн судалгаа

  1. Нөөцийн судалгаа хийнэ
  2. ХО-ын орчны судалгаа хийнэ
  3.  Дээрх бүгд

9. Урьдчилсан ТЭЗҮ

  1. Үйлдвэрийн байршлын судалгаа орно
  2. Үйлдвэрийн байршлын судалгаа орохгүй
  3. Материалын зардлын тооцоо орно

10. ТЭЗҮ

  1. Бүтцийн төлөвлөгөө багтана
  2. Зах зээлийн судалгаа багтана
  3. Дээрх бүгд

11. Мөнгөн урсгалын шинжилгээгээр

  1. Цэвэр ашиг тооцоолно
  2. Цэвэр мөнгөн урсгал тооцогдоно
  3.  Дискаунт хүчин зүйл тооцогдон

12. Мөнгөн орлого гэдэг нь

  1. Цэвэр мөнгөн урсгал
  2. Борлуулалтын орлого, зээл, элэгдэл хорогдлын шимтгэл
  3. Дээрх бүгд

13. Мөнгөн зарлага гэдэг нь

  1. Хөрөнгө оруулалт
  2. Татвар ба урсгал зардал
  3. Татвар, хөрөнгө оруулалт, зээл ,зээлийн хүү

14. Цэвэр мөнгөн урсгал

  1. Оны эхний бэлэн мөнгөөс оны эцсийн бэлэн мөнгийг хассан дүн
  2. Нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зарлагыг хассан дүн
  3. Нийт борлуулалтын орлогоос нийт урсгал зардлыг хассан дүн

15. Дискаунтын хүү бол

  1. Жилүүдийн өртгийн утгыг аль нэг оны утгад шилжүүлдэг хувь
  2. Аль нэг оны өртгийг дараа оны өртөгт шилжүүлдэг илтгэлцүүр
  3. Аль аль нь

16. Дискаунт хүчин зүйл бол

  1. Хамгийн эхний оны утга нь 1-тэй тэнцүү байна
  2. Хамгийн эхний оны утга нь 0-тэй тэнцүү байна
  3. Аль нь ч биш

17. Одоогийн өртөг бол

  1. Цэвэр мөнгөн урсгалын бууруулсан өртөг
  2. Хөрөнгө оруулалтын бууруулсан өртөг
  3. Аль аль нь

18. Одоогийн цэвэр өртөг

  1. Төслийн өгөөжийг илэрхийлнэ
  2. Төслийн хэрэгжих эсэхийг тодорхойлно
  3. Төслийн нийт ашгийг илэрхийлнэ

19. Хөрөнгө оруулалтын өгөөж

  1. ХО-ын 100 төгрөгт ноогдох цэвэр орлого
  2. ХӨ-ын 1 төгрөгт ноогдох цэвэр орлого
  3. Аль аль нь

20. Хөрөнгө оруулалтын эргэж төлөгдөх хугацаа бол

  1. Зээл төлөгдөж дуусах хугацаа
  2. Төслийн нийт цэвэр орлого нь ХО-ын дүнгээс илүү гарсан он
  3. Дээрх бүгд

21. Хүчтэй тал

  1. Төсөл хэрэгжүүлэгчийн давуу талууд
  2. Компанийн давуу талууд
  3. Аль аль нь

22. Сул тал

  1. Төсөл хэрэгжүүлэгчийн сул талууд
  2. Компанийн сул талууд
  3. Аль аль нь

23. Боломж

  1. Төсөл хэрэгжүүлэгчийн давуу тал
  2. Гадаад орчны таатай нөхцлүүд
  3. Аль аль нь

24. Аюул

  1. Гадаад орчны таагүй нөхцлүүд
  2. Төсөл хэрэгжүүлэгчийн сул талууд
  3. Дээрх бүгд

25. S-O стратеги бол

  1. Хүчтэй талыг боломжтой хослуулах
  2. Хүчтэй талыг сул талтай хослуулах
  3. Аль аль нь

26. S-T стратеги

  1. Хүчтэй талаа ашиглаж аюулаас зайлсхийх
  2. Хүчтэй тал дээр үндэслэн боломжийг ашиглах
  3. Дээрх бүгд

27. W-O стратеги

  1. Сул талаа хүчтэй тал болгох
  2. Сул талаа багасгаж болмжийг ашиглах
  3. Дээрх бүгд

28. W-T стратеги

  1. Хүчтэй талаа ашиглан аюулаас зайлсхийх
  2. Сул талаа багасган аюулаас зайлсхийх
  3. Дээрх бүгд

29. ХО-ын зардал бол

  1. Эргэлтийн хөрөнгийн зардал
  2. Үндсэн хөрөнгийн зардал
  3. Дээрх бүгд

30. Үйлдвэрлэлийн өмнөх зардалд

  1. Туршилтын зардал
  2. Нийт урсгал зардал
  3. Аль аль нь

31. Үндсэн хөрөнгийн зардал

  1. Тоног төхөөрөмжийг худалдаж авах зардал
  2. Тоног төхөөрөмжийг бүтээх зардал
  3. Дээрх бүгд

32. Эргэлтийн хөрөнгөнд

  1. Барилгын хөрөнгө оруулалт
  2. Түүхий эд материал
  3. Аль нь ч биш

33. Урсгал активт

  1. Зээлээр авах түүхий эд
  2. Өөрийн хөрөнгөөр авах түүхий эд
  3. Аль аль нь

34. Урсгал пассивт

  1. Ажиллагчдын цалин
  2. Ашиглалтын зардал
  3. Дээрх бүгд

35. Цэвэр эргэлтийн хөрөнгө бол

  1.  Нийт урсгал пассив ба нийт урсгал пассивын зөрүү
  2. Нийт орлого ба нийт зарлагын зөрүү
  3. Мөнгөн орлого ба мөнгөн зарлагын зөрүү

36. Эргэлтийн хөрөнгийн өсөлт

  1. Нийт урсгал активын өсөлт
  2. Нийт урсгал пассивын өсөлт
  3. Цэвэр эргэлтийн хөрөнгийн өсөлт

37. Авлагын нөөц

  1. Нийт урсгал активаас элэгдэл хорогдлыг хассаад эргэцэд хуваасан дүн
  2. Нийт урсгал зардлаас элэгдэл хорогдлыг хасаад эргэцэд хуваасан дүн
  3. Аль нь ч биш

38. Түүхий эдийн нөөц

  1. Түүхий эдийг агуулахад хадгалах хугацаа
  2. Татан авалт хоорондын түүхий эдийн хэмжээ
  3. Аль аль нь

39. Нөөц өдөр

  1. Эргэлтийн хөрөнгийн элемент тус бүр дээр тооцогдоно
  2. Эргэлтийн хөрөнгийн нийт тоо хэмжээнд тооцогдоно
  3. Аль аль нь

40.Эргэц

  1. 1. Жилийн нийт хоногийг нөөц өдөрт харьцуулж гарган
  2. Сарын нийт хоногийг нөөц өдөрт харьцуулж гаргана
  3. Улирлын нийт хоногийн тоог нөөц өдөрт харьцуулж гаргана