Лифтийн шинэ дүрмийн тухай

Манай байгууллага 2014 оны 12 дугаар сарын 31-нд “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Барилгын хөгжлийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 

Ингэснээр “Барилгын механикжуулалт, машин механизм, тоног төхөөрөмж, барилгын материалын үйлдвэрлэлийн механик”-ийн орон тооны бус зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн № 01/05 тоот хурлаар “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь дэмжигдэж, ШУТТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэгдсэн. 

Барилгын хөгжлийн төвөөс Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн төслийн материалыг ШУТТЗ-д оруулахаар бүрдүүлж, улмаар 2017 оны намар ШУТТЗ-д оруулж хэлэлцүүлснээр мөн дэмжигдсэн шийдвэр гарсан. 

Гэтэл ШУТТЗ-өөр дэмжигдсэн төсөл өнөөг хүртэл Сайдаар батлагдахгүй байсаар 4 жил болж байна.

Яагаад дүрэм сайдаар баталгаажихгүй байгаа талаар БХБЯ-нд албан тоот өгсөн боловч өнөөг хүртэл таг чиг байна

©2020 Copyright - "ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО