БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМАНД

 

Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй

ашиглах дүрмийг шинэчлэх тухай

 

Өнөөдөр лифтийн салбарт 2008 онд батлагдсан  “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг хэрэглэдэг. Гэхдээ энэ дүрмийг 2003 онд боловсруулж эхэлсэн ба үүнийг Оросын 2000 онд шинэчлэгдэн гарсан дүрмээс ерөнхийд нь орчуулах маягаар боловсруулсан юм. Оросын энэ дүрэм нь тэндээ лифтийн шинэчлэл явагдахаас өмнө боловсруулж эхэлсэн тул бидний одоогийн энэ мөрдөж байгаа дүрэм нь түрүү үеийн лифтэнд зориулагдсан дүрэм юм.

Ихэнх улс орнууд түрүү үеийн лифтээ орчин үеийн лифтээр шинэчилж байгаа ба түрүү үеийн лифт нь сүүлийн үеийн лифтээс дараах онцлогоор ялгагдана:

 

1.      Лифт нь хуучин цахилгаан-релейны удирдлагатай байсан бол одоо компьютер-электрон удирдлагатай болсон.

2.      Бүхээгний хөдөлгөөнийг зөөлөн болгох зорилгоор хөдөлгүүрт давтамж хувиргагч /инвертор/ хэрэглэдэг болсон

3.      Эдгээрээс хамаараад лифт, түүний хонгил, машины өрөөнд тавигдах шаардлага, түүнийг угсрах ашиглах технологи, лифттэй харьцдаг хүмүүсийн үүрэг функцэд өөрчлөлт орсон байгаа.

 

Иймд дээрх шалтгааны улмаас “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д  дараах өөрчлөлтийг хийх шаардлага бий болоод байна:

 

1.      Лифтийг хүлээлгэн өгөх үед бүрдүүлж өгөх материалд электрон системийн тохируулгын зааврыг хүлээлгэн өгөхийг тусгах. Монголд энэ зааврыг нь аваагүйгээс болж засвар хийх боломжгүй болсон лифт багагүй байдаг.

2.      Лифтийн хонгил болон бүхээг, эсрэг ачааны эд хэсэг хоорондын зайг шинэчлэх, машины өрөөнд температурын горимыг тохируулах боломжийн тухай, хонгил дотор тоос шороо босдоггүй байх нөхцөл, хонгилын зузаан, амалгааны дотор талд тавигдах шаардлага зэргийг шинээр дүрэмд тусгах

3.       Машины өрөө, хонгил болон бусад эд ангийн талаар тусгасан заалтуудыг орчин үеийн лифтэнд нийцүүлж шинэчлэх, техник, технологийн шинэчлэлээр бий болсон зарим эд ангийн талаар нэмж тусгах /ремень хэлбэрийн ган татлага, инвертор, даац хязгаарлагчууд, редукторгүй хөтлүүр г.м/, хэрэглэхээ байгаад алга болсон зарим эд ангийн тухай заалтыг хасах /блокийн өрөө, траверс, нээлхий, аваарийн хаалга г.м/, тухайн үед буруу ойлгон алдаатайгаар оруулсан заалтуудыг залруулах /тэнцүүлэгч, машины өрөөгүй лифт г.м/.

4.      Лифтийн цахилгаан удирлагын системийн талаар бичсэн 18-23 дугаар бүлгийг үндсээр нь өөрчлөн, компьютер электрон удирдлагын талаарх зохицуулалтыг шинээр оруулж өгөх

5.      Лифтийн угсралтын болон тохируулгын хэмжээсний алдааны зөвшөөрөгдөх хязгаар нь орчин үеийн лифтийнхээс 2-5 дахин их байгааг өнөөгийн тавигдаж байгаа шаардлагад нийцүүлэн өөрчлөх

6.      Лифтчин болон лифттэй харьцдаг субьектүүдийн эрх үүргийг орчин үеийн лифтэнд тавигдаж байгаа шаардлага болон өнөөгийн амьдралтай нийцүүлж өөрчлөх.

 

Энэ ажлыг гүйцэтгэх нөхцөлд манай холбооны зүгээс мэргэжлийн талаар хамтран ажиллахад бэлэн байна.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                     Н.ГАНБОЛД