Механик инженер бэлтгэж эхэлсний 50 жилийн онол

практикийн хурал дээр хэлсэн үг

 

Өнөөдөр би мэргэжлийн холбоо нь өнөөдөр механик инженерүүдэд ямар нөлөө үзүүлж болох талаар ярихыг хүслээ

1.      Манай холбоо механик инженерүүд, мэргэжлийн байгууллага, ажилчдад мэдээллийг олж авах, мэдээллийг солилцох боломжийг хангаж байгаа. Үүний тулд вэб сайт ажилладаг. Вэб сайтнаас салбарын хэмжээнд байдаг дүрэм, журам, норм, стандартын мэдээлэл, мэргэжил олгох сургалтын тухай, шалгалтын тест, мэргэжлийн холбогдолтой лекцүүд г.м мэдээллүүдийг олж авч уншиж болно. Зарим нь дамаангүй багш нар мэргэжлийн хэрэгтэй лекцийг вэб сайтад тавихыг уриалж байна. Жишээ нь хэн нэг нь редуктор сонгох шаардлага гарахад холбооныхоо сайтруу ороход түүнд хэрэгтэй мэдээлэл нь тэнд байж байхыг хүсэж байна. Тэндээс та бүхэн мэдээллээ авдаг, бас мэдэж байгаагаа бусаддаа хуваалцдаг, түгээдэг байхыг та бүхнээс хүсэж байна.

 

2.      Та бүхэнд салбарын хувь заяаны төлөө санаж, шаналж явдаг зүйл байдаг л байж таараа. Түүнийгээ эрх барьж буй хүмүүс, салбарын удирдлагуудад хэлэх, засаж залруулах бодол тээтэг л байх. Тэгвэл түүнийгээ илэрхийлэх индэр нь, гүүр нь мэргэжлийн холбоо болж чадна. Төрийн удирдлагуудад хувь хүн асуудал тавих, тамга тэмдэгтэй байгууллага асуудал тавих нь ялгаатай байдаг юм байна. Тэгэх тусмаа тэр албан бичигт олон гарын үсэг, олон тамга байвал илүү хүчтэй илүү анхаарал татдаг юм байна. Та бүхэн энэ боломжийг, мэргэжлийн холбоог ашиглахад бүгдэд нээлттэй байх болно. Засгийн газраас төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагад шинжүүлэх ажлын хүрээнд яамнаас энэ талаар олон санаачилга гаргаж байгаа. Гэхдээ тэд олон холбоодтой нэг нэгээр нь харьцахад төвөгтэй байна гэсэн тул барилгын салбарын 11 холбоо нэгдэн Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийг байгуулсан ба үүнд манай холбоо багтсан байдаг тул асуудлыг та бүхэн өндөр төвшинд тавих боломж бас байна.

 

3.      Өнөөдөр төрийн зүгээс ТББ-тай ажиллах цар хүрээ ихэссэнээр бид Яамны мэргэжлийн зөвлөл, тусгай зөвшөөрөл олгох ажлын хэсэг, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн барилгын салбар зөвлөл, мэргэжлийн сургалтын комисс, Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн эрсдлийн зөвлөл гэх мэт олон ажлын хэсэгт манай төлөөлөл байдаг тул манай салбарын механик инженерүүд та бүхэн энд дуу хоолой, санал санаачилгаа нэмэрлэх боломж бас байна.

 

Иймд та бүхнээс эдгээр боломжийг ашиглахыг, ажилдаа амжилт гаргахыг хүсье!

 

 

“Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоо

2014-10-10.