ХАЯГ
Холбооны 20-р салбар ш/х 199
Улаанбаатар хот
Монгол улс
Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжтэй холбоотой хамтран ажилладаг, салбарын хөгжлийн төлөө сэтгэл өвдөж явдаг, энэ салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагын хамт олонд энэ өдрийн мэндийг дамжуулж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.
Бид хэдий чинээ амжилттай ажиллаж, салбарын хөгжлийн төлөө сэтгэл гарган хөдөлмөрлөнө, салбар маань тэр хэмжээгээрээ хөгжиж, бидний мэргэжлийн талаас олж хараад байгаа боловч, төрийн удирдлагуудын талаас хийгдэхгүй байгаа санаа зовоосон асуудлууд өөрөө шийдэгдэх болно гэдэгт итгэж явдаг.
Үүний тулд бид салбарын мэргэжилтнүүдээ нэгтгэн, хамтран ажиллаж, бодол саналаа илэрхийлэх, түүнийгээ төрд уламжлах нөхцөл боломжийг бий болгохоор “Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж” үндэсний холбоог байгуулан ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр бид санаа бодлоо илэрхийлэх, хэрэгтэй зүйлээ олж үзэж болох, бусдад болон салбарын мэргэжилтнүүддээ хэрэгтэй мэдээллийг дамжуулан өгөх боломжийг бий болгох зорилгоор Вэб хуудсыг нээгээд, та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Барилгын салбарт механикуудыг тоохгүй байна гэж бид өвөр зуураа гомдоллон ярилцаж байхын оронд, өөрсдөө хөдөлмөрлөн, тэмцэж өөрсдийгөө Монгол улсад хэрэгцээтэй хүмүүс болохоо харуулж чадна гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд үүний төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
“ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН, ТӨХӨӨРӨМЖ” ҮНДЭСНИЙ
ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Г.БАТСАЙХАН.
“ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО
Барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд барилга дээр ашиглаж байгаа кран, өргөх төхөөрөмжийн төлөвлөлт, ашиглалт, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарах шаардлагатай юм.
Өнөөдөр Монголд 10000-аад тооны лифт, кран, барилгын өргөх тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээрийн ашиглалтыг сайжруулж, аюулгүй ажиллагааг хангахад зөвхөн төрийн байгууллагад ажиллаж байгаа хэдхэн мэргэжилтний үйл ажиллагаа хүрэлцдэггүй тул салбарын инженер мэргэжилтнүүдийн идэвх, санаачилга, мэдлэг чадварыг дайчлах шаардлагатай байдаг.
Иймд “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоо нэртэй нийгэмд үйлчилдэг ТББ-ыг, краны мэргэжлийн байгууллагын төлөөлөл, салбарын инженерүүд үүсгэн байгуулж 2008 оны 11 сарын 20-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн.
Холбооны удирдах зөвлөлийн даргаар Г.Батсайхан, гүйцэтгэх захиралаар Н.Ганболд тус тус ажиллаж байна.
Холбооны зорилго: Монгол улсад ашиглагдаж байгаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн салбарын бодлого, төлөвлөлтөд мэргэжлийн талаас хувь нэмрээ оруулж, техникийн аюулгүй ашиглалт, технологийн дэвшлийг салбартаа дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад оршино.
Холбоо байгуулагдаад дараах үйл ажиллагааг явуулж байна.
Түүнээс гадна БХБ-н сайдын тушаалаар батлагдсан Барилгын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүнд, Механикийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрсдлийн үнэлгээний зөвлөлд, МХАҮ-ийн танхимийн дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнд болон техникийн чиглэлийн тендерийн үнэлгээний хороонуудад манай холбооны төлөөлөл орж ажилладаг.
ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Зорилго:
Монгол улсад ашиглагдаж буй ачаа өргөх, тээвэрлэх машин, төхөөрөмжийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, төлөвлөлтөд салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал санаачилгыг тусгуулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, өргөх төхөөрөмжийн аюулгүй ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө ажиллахад оршино.
Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьж байна.