Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжийн аюулгүй ашиглах арга хэмжээ сэдэвт хичээлийн тест”

ӨРГӨХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЮУЛГҮЙ АШИГЛАХ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

ТЕСТ

 

Ажлын даалгавар:

  1. Краны бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн эрх үүргийг нэрлэнэ үү?
  2. Краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн эрх үүргийг нэрлэнэ үү?

 

Билет №1

Өргөх төхөөрөмжийн талаар холбогдох хуулиудад ямар зүйлсийг зохицуулж өгсөн байдаг вэ?

  1. Өргөх төхөөрөмжийг аюулгүй ашиглахын тулд түүнд оролцох этгээдүүдийн эрх үүргийг зааж өгсөн байдаг
  2. Өргөх төхөөрөмжийн техникийн хийцэд тавигдах шаардлагыг зааж өгсөн байдаг
  3. Хууль бүр хамрах хүрээнийхээ дагуу өргөх төхөөрөмжийн талаар хамгийн ерөнхий цөөн хэдэн заалтыг тусгасан байдаг

                                                                                                                                Хариу 3

 

Билет №2

Өргөх төхөөрөмжийн талаарх стандартуудад ямар зүйлсийг зохицуулж өгсөн байдаг вэ?

  1. Өргөх төхөөрөмжийг аюулгүй ашиглахын тулд түүнд оролцох этгээдүүдийн эрх үүргийг зааж өгсөн байдаг
  2. Өргөх төхөөрөмжийн техникийн хийцэд тавигдах шаардлага, нэр томьёоны толь г.м эдгээртэй холбоотой зүйлсийг зааж өгсөн байдаг
  3. Өргөх төхөөрөмжийг хэрхэн ашиглах тухай зааж өгсөн байдаг

                                                                                                                                       Хариу 2

Билет №3

Доор бичсэн зүйлсийн аль нь өргөх төхөөрөмжийн долоон дүрэмд зохицуулж өгсөн байдаг вэ?

  1. Өргөх төхөөрөмжийг аюулгүй ашиглахын тулд түүнд оролцох этгээдүүдийн эрх үүргийг зааж өгсөн байдаг
  2. Өргөх төхөөрөмжийн нэр томъёоны тайлбар толь
  3. Өргөх төхөөрөмжийг угсрах, түүнд засвар техникийн үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл авахын тулд хэдэн төгрөгний тэмдэгтийн хураамж төлөх тухай

  Хариу 1

Билет №4

 

Доор бичсэн зүйлсээс аль нь кран эзэмшигчийн үүрэг вэ?

  1. Бүрэн бүтэн байдлыг хариуцагчийг томилно
  2. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийг, судлан, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг байгууллага дээрээ зохион байгуулах.
  3. Кран, өргөх төхөөрөмжийн ээлжит техникийн үйлчилгээг хугацаанд нь, технологийн дагуу, чанартай гүйцэтгэж байх

                                                                                                              Хариу 1

Билет №5

Доор бичсэн зүйлсээс аль нь кран эзэмшигчийн үүрэг вэ?

  1. Мэргэжлийн оператор, засварчин ажиллуулах, тэдгээрийг удирдлагаар хангах, аттестатчлах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
  2. Өглөө ажил эхлэхийн өмнө краны даацын төмөр хийц, ган татлага, ачаа өргөх хэрэгсэл болон бусад эд анги, цахилгаан системд үзлэг хийх
  3. Краныг ашиглахтай холбоотой хууль, дүрэм, стандарт, гарын авлагаар хангана.
  4. Краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн ажил үүргийн хуваарийг нь баталж, тушаалаар томилон ажиллуулна

    Хариу 3

Билет №6

Доор бичсэн зүйлсээс аль нь кран эзэмшигчийн үүрэг вэ?

  1. Оосорлогч дохиочныг ажлын болон аюулгүй ажиллагааны удирдамж, заавраар ханган, чиглүүлж, тэдгээрийн сургалт, мэргэжил дээшлүүлэлт, аттестатчилах  ажлыг зохион байгуулна
  2. БББХариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ
  3. Ажилд зөвхөн туршигдсан, аюулгүй баталгаажсан тар сав, тэнжээг хэрэглэх ба гэмтэлтэй, баталгаагүй тар сав, тэнжээг ажлын талбайгаас холдуулж тусгаарласан байна
  4. Онцгой хэлбэр, овортой ачааг өргөх, аюултай нөхцөлд краныг ажиллуулах үед өөрөө биечлэн байж ажлыг удирдан явуулна

Хариу 2

Билет №7

Доор бичсэн зүйлсээс аль нь краны бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн үүрэг вэ?

  1. Мэргэжлийн оператор, засварчин ажиллуулах, тэдгээрийг удирдлагаар хангах, аттестатчлах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
  2. Өглөө ажил эхлэхийн өмнө краны даацын төмөр хийц, ган татлага, ачаа өргөх хэрэгсэл болон бусад эд анги, цахилгаан системд үзлэг хийх
  3. Краныг ашиглахтай холбоотой хууль, дүрэм, стандарт, гарын авлагаар хангана.
  4. Краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн ажил үүргийн хуваарийг нь баталж, тушаалаар томилон ажиллуулна

                                                                                                                    Хариу 1

Билет №8

Доор бичсэн зүйлсээс аль нь краны бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн үүрэг вэ?

  1. Кран, өргөх төхөөрөмжийн угсралт, засварыг технологи, зааврын дагуу чанартай гүйцэтгэх.
  2. Краныг ажиллуулахдаа түүнийг залах технологийг болон аюлгүй ажиллах зааврийг нарийн баримтлан ажиллана
  3. Ачаа өргөх машин, түүний зам, ачаа оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног, дотоод технологийн савны техникийн баримт, бичгийг бүрдүүлж, паспортыг хөтлөх.
  4. Краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн ажил үүргийн хуваарийг нь баталж, тушаалаар томилон ажиллуулна

                                                                                                              Хариу 3

Билет №9

Доор бичсэн зүйлсээс аль нь краны бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн үүрэг вэ?

  1. Кранд график хугацаанд нь засвар, үйлчилгээ хийлгэх, засвараас хүлээж авах. Дэгээ, тэнжээ, хөндөл хавчаар гэх мэт хэрэгсэл, краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, ажлыг зохион байгуулах.
  2. Краныг аюулгүй ашиглахтай холбоотой журам, зааврыг боловсруулан, баталж, мөрдүүлдэг байна
  3. Ачааг буулгаж, дэгээ тэнжээг аюулгүй мултлах аргыг оосорлогчдод зааж, түүнд хэрэглэх ивүүр, бусад зүйлсийг бэлдэж өгсөн байна
  4. Улсын хяналтын байгууллагад бүртгэгддэггүй ачаа өргөх машин, ачаа оосорлох сольдог хэрэгсэлд магадлал хийж ашиглах зөвшөөрөл олгох ажлыг гүйцэтгэх.

Хариу 1

Билет №10

Доор бичсэн зүйлсээс аль нь краны бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн үүрэг вэ?

  1. Ажил дууссаны дараа краныг зааврын дагуу аюулгүй байрлуулж, осол гарахаас урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг авч, бүхээгийг цоожлон, цахилгаан тэжээлийг салган, түлхүүрийг зохих журмын дагуу хүлээлгэн өгнө
  2. Ачаа өргөх машин, түүний зам, ачаа оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног, дотоод технологийн савны техникийн баримт, бичгийг бүрдүүлж, паспортыг хөтлөх.
  3. Краныг ашиглахтай холбоотой хууль, дүрэм, журам, заавар, гарын авлагаар бүрэн хангаж түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна
  4. Өөрөөр явагч краныг ашиглах нөхцөлд түүнийг хаана байрлуулах, тулгуурыг хаана тулах газрыг зааж өгдөг байна

Хариу 2

Билет №11

Доор бичсэн зүйлсээс аль нь засвар, техникийн үйлчилгээ гүйцэтгэх механикийн үүрэг вэ?

  1. Кран, өргөх төхөөрөмжид хийсэн засвар, техникийн үйлчилгээнийхээ талаар түүний паспорт дээр дэлгэрэнгүй бичилтийг хийж, гарын үсгээ зурж байна.
  2. Краныг ашиглагч байгууллагад шилжүүлэхдээ краныг ашиглагч байгууллага дүрмийн дагуу ашиглах нөхцөл нь бүрдсэн үед, кранаа бүрэн бүтэн болохоо магадлан үзүүлээд,  гэрээ байгуулан ашиглуулахаар хүлээлгэн өгнө.
  3. Кран өргөх төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах, ашиглах талаарх зохицуулах журмуудыг боловсруулан, баталж, мөрдүүлнэ
  4. Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарын ажлын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөн, хэрэгжүүлэн ажиллана.

Хариу 1

Билет №12

Доор бичсэн зүйлсээс аль нь засвар, техникийн үйлчилгээ гүйцэтгэх механикийн үүрэг вэ?

  1. Кран ашиглагч байгууллага болон крантай харьцаж ажилладаг субъектүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх
  2. Зөвхөн бүрэн бүтэн, ослоос хамгаалах хэрэгсэл нь бүрэн ажиллагаатай кран дээр, кран ашиглах үйл ажиллагаа нь дүрмийн дагуу зохион байгуулагдсан нөхцөлд кранаар ажил үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй, бас эрхтэй.
  3. Краныг ашиглах орон тоо, зохион байгуулалтын арга хэжээг дүрмийн дагуу бүрэн авсны дараа түүнийг ашиглана.
  4. Ачааг оосорлох аргачиллыг боловсруулж оосорлогчдод зааж өгөх ба зарим төвөгтэй оосорлогдох ачааны оосорлох технологийг зураг схемээр томоор зурж, ажлын байранд байрлуулна

                                                                                                                    Хариу 1

Билет №13

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. Кран ашиглагч байгууллага болон крантай харьцаж ажилладаг субъектүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх
  2. Оосорлогч дохиочныг ажлын болон аюулгүй ажиллагааны удирдамж, заавраар ханган, чиглүүлж, тэдгээрийн сургалт, мэргэжил дээшлүүлэлт, аттестатчилах  ажлыг зохион байгуулна
  3. Ажил дууссаны дараа краныг зааврын дагуу аюулгүй байрлуулж, осол гарахаас урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг авч, бүхээгийг цоожлон, цахилгаан тэжээлийг салган, түлхүүрийг зохих журмын дагуу хүлээлгэн өгнө
  4. Мэргэжлийн оператор, засварчин ажиллуулах, тэдгээрийг удирдлагаар хангах, аттестатчлах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах

                                                                                                                   Хариу 2

Билет №14

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. БББХариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ
  2. Онцгой хэлбэр, овортой ачааг өргөх, аюултай нөхцөлд краныг ажиллуулах үед өөрөө биечлэн байж ажлыг удирдан явуулна
  3. Кран, өргөх төхөөрөмжийн ээлжит техникийн үйлчилгээг хугацаанд нь, технологийн дагуу, чанартай гүйцэтгэж байх
  4. Краныг ажиллуулахдаа түүнийг залах технологийг болон аюлгүй ажиллах зааврийг нарийн баримтлан ажиллана

                                                                                                                   Хариу 2

Билет №15

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. Осол гарч болох зөрчилтэй ачаа өргөх машины ажиллагааг хориглон зогсоох, лацдах, мөрдөгдөж байгаа дүрэм заавар зөрчигчдөд хариуцлага хүлээлгүүлэх тухай асуудал тавих.
  2. Кранаар өргөх ачааны жинг тодорхойлж, жингийн жагсаалтыг гарган оосорлогч нарт хэрэглүүлэх, ил тод газар байрлуулах ажлыг зохион байгуулна
  3. Техникийн бүрэн бус, осол гарч болзошгүй кран өргөх төхөөрөмжийг ашиглаж байвал, ашиглагч байгууллагад түүнийг ашиглаж болохгүй талаар зөвлөх, зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөлд энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх
  4. Мэргэжлийн оператор, засварчин ажиллуулах, тэдгээрийг удирдлагаар хангах, аттестатчлах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах

                                                                                                                                    Хариу 2

Билет №16

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. БББХариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ
  2. Кранд график хугацаанд нь засвар, үйлчилгээ хийлгэх, засвараас хүлээж авах. Дэгээ, тэнжээ, хөндөл хавчаар гэх мэт хэрэгсэл, краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, ажлыг зохион байгуулах.
  3. Ачааг оосорлох аргачиллыг боловсруулж оосорлогчдод зааж өгөх ба зарим төвөгтэй оосорлогдох ачааны оосорлох технологийг зураг схемээр томоор зурж, ажлын байранд байрлуулна
  4. Кран, өргөх төхөөрөмжид хийсэн засвар, техникийн үйлчилгээнийхээ талаар түүний паспорт дээр дэлгэрэнгүй бичилтийг хийж, гарын үсгээ зурж байна.

                                                                                                                    Хариу 3

Билет №17

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. Кранд график хугацаанд нь засвар, үйлчилгээ хийлгэх, засвараас хүлээж авах. Дэгээ, тэнжээ, хөндөл хавчаар гэх мэт хэрэгсэл, краны замын бүрэн бүтэн байдалд графикаар тогтоогдсон хугацаанд байнгын үзлэг, засвар үйлчилгээг хийх, ажлыг зохион байгуулах.
  2. Кран, өргөх төхөөрөмжийн угсралт, засварыг технологи, зааврын дагуу чанартай гүйцэтгэх
  3. Өглөө ажил эхлэхийн өмнө краны даацын төмөр хийц, ган татлага, ачаа өргөх хэрэгсэл болон бусад эд анги, цахилгаан системд үзлэг хийх
  4. Ажилд зөвхөн туршигдсан, аюулгүй баталгаажсан тар сав, тэнжээг хэрэглэх ба гэмтэлтэй, баталгаагүй тар сав, тэнжээг ажлын талбайгаас холдуулж тусгаарласан байна                                                                                                     Хариу 4

Билет №18

Доор бичсэн зүйлсээс аль нь краны операторын үүрэг вэ?

  1. Зөвхөн бүрэн бүтэн, ослоос хамгаалах хэрэгсэл нь бүрэн ажиллагаатай кран дээр, кран ашиглах үйл ажиллагаа нь дүрмийн дагуу зохион байгуулагдсан нөхцөлд кранаар ажил үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй, бас эрхтэй.
  2. Бүрэн бус техникийг ажилд гаргахгүй байх, мэдлэг чадваргүй ажилчдыг давтан сургалт, аттестатчилалд хамруулахаас нааш ажиллуулахгүй байх эрхтэй
  3. Краныг ашиглахтай холбоотой хууль, дүрэм, стандарт, гарын авлагаар хангана.
  4. Оосорлогч дохиочныг ажлын болон аюулгүй ажиллагааны удирдамж, заавраар ханган, чиглүүлж, тэдгээрийн сургалт, мэргэжил дээшлүүлэлт, аттестатчилах  ажлыг зохион байгуулна

                                                                                                                    Хариу 1

Билет №19

Доор бичсэн зүйлсээс аль нь краны операторын үүрэг вэ?

  1. Ачааг буулгаж, дэгээ тэнжээг аюулгүй мултлах аргыг оосорлогчдод зааж, түүнд хэрэглэх ивүүр, бусад зүйлсийг бэлдэж өгсөн байна
  2. Ажил дууссаны дараа краныг зааврын дагуу аюулгүй байрлуулж, осол гарахаас урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг авч, бүхээгийг цоожлон, цахилгаан тэжээлийг салган, түлхүүрийг зохих журмын дагуу хүлээлгэн өгнө
  3. Краны бүрэн бүтэн байдлыг, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч болон крантай холбогдон ажилладаг бусад хүмүүсийн үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдаж байгаад хяналт тавих.
  4. Кран, өргөх төхөөрөмжийн ээлжит техникийн үйлчилгээг хугацаанд нь, технологийн дагуу, чанартай гүйцэтгэж байх

 

Хариу 2

Билет №20

 

Доор бичсэн зүйлсээс аль нь краны оосорлогч дохиочны үүрэг вэ?

  1. Ачааг хураах хадгалах талбай, хураах хэлбэр, аргыг зааж өгнө
  2. Краныг ашиглах орон тоо, зохион байгуулалтын арга хэжээг дүрмийн дагуу бүрэн авсны дараа түүнийг ашиглана.
  3. Ачаа өргөх машин, түүний зам, ачаа оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног, дотоод технологийн савны техникийн баримт, бичгийг бүрдүүлж, паспортыг хөтлөх.
  4. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн шууд удирдлага дор ажиллана

                                                                                                                   Хариу 4

Билет №21

Доор бичсэн зүйлсээс аль нь краны оосорлогч дохиочны үүрэг вэ?

  1. Кранаар өргөх ачааны жинг тодорхойлж, жингийн жагсаалтыг гарган, ил тод газар байрлуулах ажлыг зохион байгуулна
  2. Машинчийн эрхийн үнэмлэхгүй хүнд краны жолоог шилжүүлэх, түүнчлэн дагалдан сурагчийг өөрийн хяналтгүйгээр бие даалган кран жолоодуулах.
  3. Краны бүрэн бүтэн байдлыг, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч болон крантай холбогдон ажилладаг бусад хүмүүсийн үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдаж байгаад хяналт тавих.
  4. Кран, өргөх төхөөрөмжид хийсэн засвар, техникийн үйлчилгээнийхээ талаар түүний паспорт дээр дэлгэрэнгүй бичилтийг хийж, гарын үсгээ зурж байна.

                                                                                                                    Хариу 3

Билет №22

Доор бичсэн зүйлсээс аль нь өргөх байгууламжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчийн үүрэг вэ?

  1. Улсын хяналтын байгууллагад бүртгэгддэггүй ачаа өргөх машин, ачаа оосорлох сольдог хэрэгсэлд магадлал хийж ашиглах зөвшөөрөл олгох ажлыг гүйцэтгэх.
  2. Ачааг оосорлох аргачиллыг боловсруулж оосорлогчдод зааж өгөх ба зарим төвөгтэй оосорлогдох ачааны оосорлох технологийг зураг схемээр томоор зурж, ажлын байранд байрлуулна
  3. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн дүрмийн дагуу тавьсан хүсэлт, шаардлагыг хэрэгжүүлж байна
  4. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийг, судлан, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг байгууллага дээрээ зохион байгуулах.

                                                                                                                   Хариу 1

Билет №23

Доор бичсэн зүйлсээс аль нь өргөх байгууламжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчийн үүрэг вэ?

  1. Өөрөөр явагч краныг ашиглах нөхцөлд түүнийг хаана байрлуулах, тулгуурыг хаана тулах газрыг зааж өгдөг байна
  2. Краны бүрэн бүтэн байдлыг, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч болон крантай холбогдон ажилладаг бусад хүмүүсийн үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдаж байгаад хяналт тавих.
  3. Краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн ажил үүргийн хуваарийг нь баталж, тушаалаар томилон ажиллуулна
  4. Мэргэжлийн оператор, засварчин ажиллуулах, тэдгээрийг удирдлагаар хангах, аттестатчлах, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах

   Хариу 2

Билет №24

Доор бичсэн зүйлсээс аль нь өргөх байгууламжийн эзэмшигчийн үүрэг вэ?

  1. Ачаа өргөх машиныг туршилт хийгдэх ёстой хугацаанд нь зогсоож туршилт магадлал хийлгэх.
  2. Техникийн бүрэн бус, осол гарч болзошгүй кран өргөх төхөөрөмжийг ашиглаж байвал, ашиглагч байгууллагад түүнийг ашиглаж болохгүй талаар зөвлөх, зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөлд энэ талаар Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх
  3. БББХариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ
  4. Краны тар, сав, тэнжээ, ачаа хүлээн авах тавцан г.м аюулгүй ажиллах шаардлага зөрчигдсөн нөхцөлд кранаар ажил гүйцэтгэхгүй байх эрхтэй

                                                                                                                    Хариу 3

Билет №25

Доор бичсэн зүйлсээс аль нь засвар, техникийн үйлчилгээ гүйцэтгэх механикийн үүрэг вэ?

  1. Кран, өргөх төхөөрөмжид бүрэн болон ээлжит техникийн магадлал хийх үед байлцаж, шаардлагатай бол туршилтанд оролцож, тусална.
  2. Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарын ажлын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөн, хэрэгжүүлэн ажиллана.
  3. Ажилд зөвхөн туршигдсан, аюулгүй баталгаажсан тар сав, тэнжээг хэрэглэх ба гэмтэлтэй, баталгаагүй тар сав, тэнжээг ажлын талбайгаас холдуулж тусгаарласан байна
  4. Оосорлох, дохих ажлыг батлагдсан заавар журам болон ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн зааврын дагуу гүйцэтгэх ба ямар нэг мэдэхгүй зүйл гарвал ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчаас асууж шийдвэрлэх ба өөрийн зөв гэж бодсоноор дур мэдэн ажиллахыг хориглоно

                                                                                                                    Хариу 1

Билет №27

Доор бичсэн зүйлсээс аль нь оосорлогч дохиочны үүрэг вэ?

  1. Цамхагт ба сумт өөрөө явагч краны даац хязгаарлагчийн ажиллагааг шалгалтын ачаагаар турших үечилсэн шалгалт хийж шалгалтын үр дүнг паспортод бичих. Үүний тулд туршилтын ачааг ажлын обьект дээр байнга байлгах арга хэмжээг авах.
  2. Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарын ажлын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөн, хэрэгжүүлэн ажиллана.
  3. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн шууд удирдлага дор ажиллана
  4. Ашиглах крандаа магадлал хийлгэж, краныг бүрэн бүтэн, аюулгүй гэдэгт итгэсний үндсэн дээр, гэрээ байгуулан, түүнийг ашиглана

                                                                                                                    Хариу 3

Билет №28

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. Кран өргөх төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах, ашиглах талаарх зохицуулах журмуудыг боловсруулан, баталж, мөрдүүлнэ
  2. Онцгой хэлбэр, овортой ачааг өргөх, аюултай нөхцөлд краныг ажиллуулах үед өөрөө биечлэн байж ажлыг удирдан явуулна
  3. Осол гарч болох зөрчилтэй ачаа өргөх машины ажиллагааг хориглон зогсоох, лацдах, мөрдөгдөж байгаа дүрэм заавар зөрчигчдөд хариуцлага хүлээлгүүлэх тухай асуудал тавих.
  4. Краныг ажиллуулахдаа түүнийг залах технологийг болон аюлгүй ажиллах зааврийг нарийн баримтлан ажиллана

                                                                                                                    Хариу 2

Билет №29

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. Краны болон ослоос хамгаалах хэрэгслүүдийн ажиллагааг хоосон ажиллуулж, шалгаж үзнэ.
  2. Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарын ажлын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөн, хэрэгжүүлэн ажиллана.
  3. Краныг ашиглахтай холбоотой хууль, дүрэм, журам, заавар, гарын авлагаар бүрэн хангаж түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна
  4. Ачааг оосорлох аргачиллыг боловсруулж оосорлогчдод зааж өгөх ба зарим төвөгтэй оосорлогдох ачааны оосорлох технологийг зураг схемээр томоор зурж, ажлын байранд байрлуулна

                                                                                                                    Хариу 4

Билет №30

Доор бичсэн зүйлсээс аль нь ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн үүрэг вэ?

  1. Краны болон ослоос хамгаалах хэрэгслүүдийн ажиллагааг хоосон ажиллуулж, шалгаж үзнэ.
  2. БББХариуцагчийн дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлнэ
  3. Краныг ашиглахтай холбоотой хууль, дүрэм, журам, заавар, гарын авлагаар бүрэн хангаж түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна
  4. Ажлыг аюулгүй гүйцэтгэх дүрэм, зааврыг зөрчсөн  краны машинч, оосорлогч, дохиочин нарт шийтгэл хүлээлгэх асуудал тавих, зөрчлийн талаар судалж, уг үйлдлийг дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авах эрхтэй

                                                                                                                    Хариу 4